Цэцэг оноогүй бороо : Өвлийн адуучин
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Өвлийн адуучин

Өвлийн адуучин

Ойгүй нэл цагаан тал

Оосор бүсгүй цасан далай

Хад хага ташиж хүйтэрсэн ч

Хажуунаас нь залуу чулуу ургасан өвөл 

Сөөвөн сөөвөн дэрс хяруу нөмөрч

Салхины галбирыг өөр дээрээ бичүүлнэ

Хөх сүүдэртэй хөр цас туучин 

Хөндөлдсөн хөшилдсөн

Хөдөөх цөлх адуучин эр

Уур цан савсуулсан

Уралдан давхилдан зэрэгцэн  ирэхэд

Уул тал энгэр дулаарч дулаацах 

Морины хөлс салхины амт  аргалын үнэр

Миний сэтгэл  сэмлэхэд

Манайх энүүхэн дор хэмээн

Малын зөрөг дагуу ташуураараа заах нь

Магад ойрхон санагдавч   өдөрчийн газар байх

Бөгтөр бөгтөр толгодын суганд

Бөгцөг нясалж өссөн

Бүтэн жил нар сарны тойргийг

Богцондоо ганзагалж

Зуун зуун жил эгэл янзаараа

Зуур зуур хоногийн айл саахалтаараа 

Миний нэр овог өвгийг Монголоо хөх тэнгэртэй нь

Морьныхоо  зүстэй цуг хадгалдаг 

 Хөх сүүдэртэй хөр цас туучин 

Хөндөлдсөн хөшилдсөн

Хөдөөх цөлх адуучин эр

Уур цан савсуулан  уралдан давхилдаж ирэхэд

Уул тал энгээрээн дулаацан халууцдгаа

Хад хага ташиж хүйтэрсэн ч

Хажуу бөөрнөөс нь залуу чулуу өндийдөг өвөл 

МЗЭ шагналт яруу найрагч Ю Идэрчулуун 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)