Цэцэг оноогүй бороо : Амьдын жаргал
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Амьдын жаргал

Амьдын жаргал

Хүлгийг би  зүсээр нь биш

Хүчээр нь мэддэг боллоо

Илжийг би чихээр нь биш

Тэсвэрээр нь мэддэг боллоо

Илдийг би ишээр нь биш

Ирээр нь таньдаг боллоо

Итгэлт нөхрийг би ойроос биш

Алсаас таньдаг боллоо

Уулын өндрийг би сүрээр нь биш

Даваагаар нь мэддэг боллоо

Усны цээлийг би эрчээр нь биш

Эргүүлгээр нь  таньдаг боллоо

Бүргэдийг би далиар нь биш

Зоригоор нь мэддэг боллоо

Гургалдайг  би өдөөр нь биш

Дуугаар нь мэддэг боллоо

Дууг би нэрээр нь биш

Аяар нь таньдаг боллоо

Дугараа дарсыг би үнэрээр нь биш

Аагаар нь таньдаг боллоо

Талын цэцгийг би өнгөөр нь биш

Үнэрээр нь мэддэг боллоо

Хайр сэтгэлийг би үнсэлтээр биш

Халамжаар нь мэддэг боллоо

Тоост орчлонд мэддэг бүхнээ

Тоолоод барахгүйгээн ч мэддэг боллоо

Нэг л юмыг харин би тийм гэж

Нэрлэж хэлж чадахгүй

Үхлийг би аль нэгээр нь

Төсөөлж хэлж чадахгүй

Үхсэн хүмүүс ч надад

Тийм байдаг гэж хэлээгүй

 С Дашдооров  1968 он   Хүлэг номноос  

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)