Цэцэг оноогүй бороо : Хань минь
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Хань минь

Хань минь Тэр минь

Хавраар ирж намраар буцах тогорууд шиг

Хачин хэврэг үнэгүй дурлалууд дунд

Халширч явахад минь ассан зул минь

Ижий минь оронд цай аягалж

Ирэх жилүүдийн хөргийг хамтдаа зурж

Их багын илүү дутууг имэрч хэмжиж

Идэр цагийн ирийг минь хурцлах хань минь

Хавт Хасарын удмыг хэвлийдээ тээж

Хатан заяагаа чимсэн  ижий гоо минь

Хангайн энгэрт үндэслэж талд ургасан

Харахаас ялдам үнэр тунсаг хайтан минь

Мөнхийн анирт энэхэн тал нутагтаа

Мөчир навч нь тэнгэрт тултал тэгш ургах

Мөр дор нь мөрөөдөмтгий  үрс шулганаж  мөргөлчид тайвшрах  

Мөлж элэх нь  ч шимтэй мөнгөн модод болон ургана

Хоёулаа Хань минь

С Булган  2014,01,16 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)