Цэцэг оноогүй бороо : Өнгөц шохоорхол
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Өнгөц шохоорхол

Өнгөц шохоорхол 

Хаваржаандаа чи

Энхэр яргуйд хувилан зүүдлэж сэрдэг

Харц унагах шохоорхол мэт

Хайр чи хаврын зантай байдаг

Зусландаа чи

Зүсрээ бороо болон бүжиж ирдэг

Зүүдний зураг шиг өнгөрөх өдрүүдэд

Зүс гуа чи цэцгэсийн амьтай байдаг

Намаржаандаа чи

Нарны сөл зуун үнэгчилж гүйдэг

Найган ганхах цэнгэл чи

Навчсын охор настай байдаг

Өвөлжөөндөө чи

Идэр гурвын тачигнал асааж ирмэдэг

Өдөөх хүсэл дөллөх чи

Өнгө сорлог үүрийн цантай байдаг

2011,01,26 Ду Батмэнд  

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)