Цэцэг оноогүй бороо : Шүлэг
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Шүлэг

Бороонд нороод л ганцаараа алхлаа

Бодлоо хөврүүлээд л чамайгаа саналаа

Цэцэг ичээсэн цэл залуухан нас байж

Цээжиндээ гуниггүй цэв цэнхэрхэн хайр байж

Хоёр биенээ түшээд зөөлөн бороонд норон

Холын ирээдүйг ярьж удтал суудагсан

Өвс ногооны чимээ аниргүйд уусаад

Өргөн хорвоо хоёр сэтгэлд уярдагсан

Энгийн биш уярал догдлол төрүүлсэн

Эгэл биш өдөр хоногууд байсан даа

 Бороонд нороод л ганцаараа алхлаа

Бодлоо хөврүүлээд л чамайгаа саналаа

2011 оны 233 дахь өдөр Б Лхагвадорж 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)