Цэцэг оноогүй бороо : Хорьж чадахгүй хорин насыг ,,,
THOUSANDS OF FREE BLOGGER TEMPLATES

Хорьж чадахгүй хорин насыг ,,,

Хорьж чадахгүй хорин насыг ,,,

Хавартай тэврэлдэж үнсэлдэж  

Хар гэзэгээ салхинд намируулан

Энгэрээ задгайлж гангарах

Хорин насыг хорьж   болдоггүй юм

Хүүхэд шиг  эрхэлж хэлээн зажилаад

Хүүхэн шиг аальгүйтэж  уруулаан будах

Хэтэрхий хөнгөн хорин насыг

Боль гэсэн ч үгэнд ордоггүй юм

Торго дурданд нүдээ унагаж 

Толь шилэнд нүүрээ наасан

Тэнэг гэнэн энэ насыг чинь

 Зэмлэлээ гээд ч арганд ордоггүй юм 

Одоо болно орхи түүнийг

Нимгэн банзалтай жиндэж хөрсөн ч

Нүдээн гартал гоёж гоодсон ч

Бүү зандар тэрнийг минь

Богинхон ирээд хурдхан одчихно

  Б Батгэрэл            Үнэн нүцгэрэх цагт  номноос 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)